Нэгж хичээлийн хөтөлбөр

Батлав сургалтын менежер:                      
ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ  нэгжийн төлөвлөлт
IX анги                                                                                                                                                                                                                         III улирал
Сэдвийг судалснаар юу хийж сурах вэ?
• Тооцоолол бүхий хүснэгтэн загвар байгуулах;
• Мэдээллийг тодорхой шинж чанараар эрэмбэлэх, хайх, шүүх;
• Тоон өгөгдлийн хамаарлыг график, диаграммаар илэрхийлэх.                                                                                                                                                                                                     
Арга зүй:
Хүснэгтэд гарчиг, толгой, дугаар, хажуу үүсгэн стандарт хэлбэрээр хэлбэржүүлэх, нүдэнд оруулах өгөгдлийг ангилан ялгах томьёо оруулах, функц ашиглах, график диаграмм байгуулах замаар тоон мэдээллийн харагдацыг илүү ойлгомжтой болгоход суралцах, бусад хичээлийн даалгаврыг гүйцэтгэхдээ цахим хүснэгтийг үр бүтээлтэй ашиглах чадвар эзэмшүүлэхэд сургахад сэдвийн арга зүй чиглэгдэнэ.
Анхаарах зүйл:
 • Компьютерийг ажлын бэлэн байдалд оруулах;
 • Сургуулийн орчин, сурагчдын ахуй амьдралд ойр бодитой жишээ, хэрэглээнд тулгуурлан сургалтаа зохион байгуулах;
 • Багш нийтээр тогтсоноос бусад гадаад үг хэллэгийг ашиглахгүй, монгол үг хэллэгээр ярьж, хэрэглэж сурах, зүгшрүүлэхэд анхаарах;
 • Багш хичээлийн туршид тогтсон үг хэллэг хэрэглэх. Нэг зүйлийг өөр өөрөөр нэрлэх, хэлэх нь сурагчдыг төөрөлдүүлэх, буруу үг хэллэгт дасал 
                                                                                                                                                                                           болгох, буруу ойлгоход хүргэдэг
Үнэлгээ:
 • Асуудлыг ойлгох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг тал бүрээс авч үзэж буй байдал;
 • Асуудлыг ойлгосны үндсэн дээр асуулт дэвшүүлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийн санал бодлоо илэрхийлэх байдал;
 • Дасгал, даалгавар, технологийн гүйцэтгэл;
 • Өмнө эзэмшсэн мэдлэг, чадвараа шинэ нөхцөлд ашиглаж буй байдал;
 • Мэдээллийг хамтран ашиглах, хуваалцах, бусдадаа дэмжлэг үзүүлж буй байдал.


Нэгж
Ээлжит
       цаг
Суралцахуйн зорилт
Эзэмших мэдлэг, чадвар
Амжилтын шалгуур
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи                  8 цагы
Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх, нүдэнд оруулсан өгөгдөлд
тооцоолол хийх
2
Стандарт хүснэгт үүсгэх чадвар эзэмших;
• Үүсгэсэн хүснэгтэд өгөгдөл оруулах;
• Оруулсан өгөгдөлдөө томьёо ашиглан тооцоолол хийх;
• Томьёогоо шалган бусад харгалзах нүднүүдэд хуулбарлах.
Хүснэгтэн мэдээллийн тухай ойлголтоо өргөтгөн хүснэгт үүсгэхдээ гарчиг, хүснэгтийн толгой, хажуу хүснэгтийн дугаар бүхий стандарт хүснэгт үүсгэхэд суралцах, нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх,  томьёо оруулах , тоон өгөгдлөөр график, диаграм  байгуулах чадвар эзэмших, хийсэн үйлдлээ тайлбарлах
Бүлэг сэдвийн онцлогоос хамааран амжилтын шалгуурыг гаргахдаа асуудлыг ойлгох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг тал бүрээс авч үзэж буй байдал, асуудлыг ойлгосны үндсэн дээр асуулдт дэвшүүлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийн санал бодлоо илэрхийлэх байдал, дасгал даалгаварын гүйцэтгэлийн байдал, өмнө эзэмшсэн мэдлэг чадвараа шинэ нөхцөлд ашиглаж буй байдал,
Өгөгдлийг тодорхой шинж чанараар эрэмбэлэх, шүүлт хийх
2
• График, диаграмм байгуулах үндсэн технологитой танилцаж, туршилтын явцад суралцах;
• График ашиглан математикийн төрөл бүрийн бодлогуудыг бодох;
• Бусад хичээлийн зарим даалгаврыг боловсруулахдаа график, диаграмм ашиглах;
• Цахим хүснэгтээр загварчлах арга зүйг судлах.
Хүснэгтэнд тоон цуваа үүсгэн тооцоолол хийх
1
Хүснэгтэд тоон өгөдлөөр график, диаграмм байгуулах
2
Хэмжигдэхүүний хамаарлыг цахим хүснэгтэд загварчлах
1
• Хэмжигдэхүүний тухай ойлголтоо гүнзгийрүүлэх;
• Цахим хүснэгт ашиглан асуудлыг шийдвэрлэх боломжуудыг дадлага хийх явцдаа судлах;
• Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи эзэмших ур чадвараа дээшлүүлэх.
Цахим хүснэгт ашиглан дадлага хийх, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай болох

VIII анги
IX анги
• Цахим хүснэгтийн үндсэн обьектууд (хуудас, ном, нүд, нүдний хаяг, муж, хүрээ шугам) мэдэх, хэрэглэх;
 Нүдэнд оруулах, өгөгдлийг хялбар аргаар оруулах, өгөгдлийн төрлүүд, оруулсан өгөгдлийг хэлбэржүүлэх;
• Томьёо оруулах технологи, нийлбэр, хамгийн их утга, хамгийн бага утга, дундаж утга олохдоо томьёо ашиглах, илэрсэн алдааг оношлох;
• Томьёог хуулахдаа тогтвортой ба хувьсамтгай хаягийг ашиглах;
• Хялбар функц ашиглан бусад хичээлийн асуудлыг шийдвэрлэх, үр дүнг шинжлэх.
 • Хичээл болон ахуй амьдралд шаардлагатай мэдээллийг тодорхойлох, МХХТ ашиглан цуглуулах, түгээх, хуваалцах;

• Тавигдсан зорилго, өгөгдсөн мэдээллээр шаардлагатай хүснэгтийг тодорхойлж хүснэгт үүсгэх;
 • Нүдэнд оруулах өгөгдлийн төрлийг ялган таних, сонголт хийх, тооцоолол хийх;
• Математикийн функц ашиглан хялбар тооцоолол хийх, үр дүнг шинжлэх;
• Өгөгдлийг тодорхой шинж чанараар эрэмбэлэх, хайлт, шүүлт хийх, үр дүнг тайлбарлах, ашиглах; • Цахим хүснэгтийн өгөгдөл ашиглан хэрэгцээндээ нийцүүлэн график, диаграмм байгуулах;
• График, диаграммыг мэдээллийн онцлогт нийцүүлэн хэлбэржүүлэх, сонгох;
• Хэмжигдэхүүний хамаарлыг загварчлах;
• Бусад хичээлийн даалгаврыг гүйцэтгэхэд цахим хүснэгт ашиглах, үр дүнг шинжлэх.


Залгамж холбоо:

 Хичээлийн арга зүй:
Энэхүү бүлэг сэдвийн хүрээнд сурагчийн эзэмших мэдлэг, чадварыг төлөвшүүлэхэд  компьютер зайлшгүй шаардлагатай.  Хичээлийн арга зүйгээ компьютерийн хүрэлцээнээс хамааруулан сонгож болно. Тухайлбал:
o          Хэрэв нэг компьютерт нэг сурагч ноогдож байгаа бөгөөд проектор ашиглах боломжтой бол мэдээлэл өгөхдөө дагуулан үйлдүүлэх аргыг ашиглаж болно. Эхлээд багш сурагчдад тайлбарлан ярилцаж дараа нь сурагчид хийнэ.
o          Нэг компьютерт хоёр ба түүнээс олон хүүхэд байгаа бол дээрх аргаар мэдээллээ өгсний дараа компьютер дээр ажиллуулахдаа хосоор ажиллах аргыг ашиглаж болно. Энэ нь нэг сурагч компьютерт программ бичиж байхад, нөгөө сурагч түүний хийж буй командыг анхааралтай хянаж ажиллана. Хэрэв алдаа гарвал тухай бүр хэлж, засварлаж ажиллана. Хэсэг хугацааны дараа сурагчдын үүргийг сольж ажиллуулна.







No comments:

Post a Comment