Ээлжит хичээлийн хөтөлбөр 1, 2

Сэдэв 1,2. Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх, нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх

Хүрэх үр дүн:
•    8 дугаар ангид судалсан хүснэгтэн мэдээллийн тухай ойлголтоо өргөтгөн хүснэгт үүсгэхдээ гарчиг, хүснэгтийн толгой, хажуу, хүснэгтийн дугаар бүхий стандарт хүснэгт үүсгэхэд суралцах;
•    Нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх ерөнхий ухагдахуун, томьёо оруулах чадвар эзэмших, хийсэн үйлдлээ тайлбарлах.

Суралцахуйн зорилт
•    Стандарт хүснэгт үүсгэх чадвар эзэмших;
•    Үүсгэсэн хүснэгтэд өгөгдөл оруулах;
•    Оруулсан өгөгдөлдөө томьёо ашиглан тооцоолол хийх;
•    Томьёогоо шалган бусад харгалзах нүднүүдэд хуулбарлах.

Түлхүүр үг: Гарчиг, толгой, хүснэгтийн дугаар, алгоритм, томьёо.
Судлах цаг: 1

Багшийн бэлтгэх зүйл:
•    Ангийн сурагчдын 6–8 дугаар ангийн хичээл бүрийн дүнг, суурь боловсролын гэрчилгээнд тавигдах дүнгийн Б маягтыг баримжаалан цахим хэлбэрээр бэлтгэн компьютер бүрд хуулсан байх, эсвэл дотоод сүлжээгээр татан авах боломжтой болгох;
•    Алгоритмын блок схемийн загвар үзүүлэн хийх.

Багшийн анхаарах зүйл:
•    Энэ хичээл нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ хангамжийн цөм ойлголтын хэсэг болох учраас сайтар бэлтгэх, арга зүйгээ сайн төлөвлөх хэрэгтэй.
•    Алгоритмын тухай мэдлэгээ сэргээн санах даалгаврыг өмнөх хичээлд нь өгсөн байвал сайн үр дүн өгнө.

Хичээл: Өгөгдсөн мэдээлэл агуулсан хүснэгт үүсгэх. Нүдэнд оруулсан өгөгдөлд тооцоолол хийх

Сургууль:

Огноо:
Багшийн нэр:

Анги:
Ирэх:
Ирсэн:

Сургах үйл ажиллагааны зорилго:

Стандарт хүснэгт үүсгэх арга зүй, нүдэнд оруулсан тоон өгөгдөлд тоцоолол хийх чадвар эзэмшүүлэх.


Сургах үйл ажиллагааны зорилт:
 Стандарт хүснэгтийн тухай ойлголттой танилцах, өгөгдлийн төрлийг ялган таних, хэрэглэх;
 Сурагчид өөрийн дүнгийн хүснэгт үүсгэх;
 Алгоритмын тухай мэдлэгийг сэргээн санах;
 Дүнгийн хүснэгтэд томьёо ашиглан тооцоолол хийх;
 Өөрийн зорилготой болох.
Өмнө нь үзсэн зүйл:
Муж, хүснэгтийн хэмжээ, нүд, нүдний хаяг
Түлхүүр үг
Нүдний өгөгдөл, нүд нэгтгэх, гарчиг, хүснэгтийн толгой, дугаар, хажуу, томьёо, функц




Хичээлийн төлөвлөгөө:

Үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа
Ашиглах материал

Хугацаа


















Эхлэл хэсэг:




Зохион байгуулах




Сэргээн санах





Сэдэл жүүлэх
•   Мэндлэх;
•   Ирц бүртгэх;
•   Компьютер бүрд ижил тооны сурагч ногдохоор баг болгон зохион байгуулах;
•   Баг бүрд үнэлгээний хуудас багийн дугаарлалт, нэр, сурагчийн дугаарлалт өгөх.


•   Мэндлэх;
•   Ирцээ бүртгүүлэх;
•   Хичээлийн хэрэгслээ гаргах;
•   Багт хуваагдах;
•   Баг бүрд үнэлгээний хуудас багийн дугаарлалт авах сурагчийн дугаарлалтаа зүүх.



Үнэлгээний хуудас; багийн дугаарлалт; сурагчийн дугаарлалт.





2 мин
•   Багуудад ажлын хуудас тарааж өгнө.
•   Сурагчдын дүнгийн хуудасны эх загварыг (сурах бичгийн 46-р хуудас. Зураг 2.3.3) урьдчилан бүх компьютерт суулгасан байна.
•   Багийн гишүүн бүр сурагчийн хувийн хэргээс өөрийнхөө хичээл нэг бүрийн дүнг авсан байна.
Багийн ахлагчаас эхлэн багийн гишүүн бүр ажлын хуудас үүсгэн өөрийн нэрээр нэрлэнэ.
•   Дугтуйг нээж, ажлын хуудастай танилцана;
•   Компьютерт байгаа сурагчийн боловсролын үнэмлэхэд бичигдэх дүнгийн жагсаалтын эх загварыг багийн гишүүдийн тоогоор ажлын хуудас үүсгэн хуулна;
•   Ажлын хуудасны нэрийг багийн гишүүдийн нэрээр солино (Sheet 1 нэр дээр хоёр товшино);
•   Багийн ахлагчаас эхлэн өөрийн нэр бүхий ажлын хуудсанд өөрийн тоон дүнг оруулна;
•   Дүнг таслалаас хойш нэг орны буюу аравтын нарийвчлалтай оруулна.




Боловсролын үнэмлэхэд дүн бичих эх загвар; Сурагчдын хувийн хэргийн дүнгийн жагсаалт; ТӨМ 1.









12 мин
Алжаал тайлах дасгал хийлгэнэ.
Тоон дүнг үсгэн үнэлгээнд шилжүүлэх томьёог оруулахын тулд сурах бичигт байгаа алгоритмыг сурагчдаар тайлбарлуулахыг хичээнэ.
Нөхцөл шалгах томьёо нь [IF(нөхцөл; үр дүн
1; үр дүн 2)] – Хэрвээ шалгасан нөхцөл биелвэл [үр дүн 1] гарна, биелэхгүй бол [үр дүн 2] гарна. Манай жишээнд [үр дүн 2]-ийг дахиад нөхцөл шалгах
оператороор орлуулсан.
5 дугаар алхамд D4 нүдний утга 60-аас бага бол үр дүн 2-т “F” гэсэн утга олгосноор төгсөнө.


Алжаал тайлах дасгал хийнэ.

Алгоритмын утгыг тайлж, тайлбарлана.














5 мин












Дунд хэсэг: Шинэ
мэдлэг
Үйл ажиллагаа 1:
Эхний удаад D5 нүдэнд
=IF(D4>=90;”A”;”B”) томьёог оруулж, үр дүнг сурагчдаар шалгуулна. D4 нүдний утга 90-
ээс бага бол хэд ч байсан “В” утга гарахыг анхааруулна.
Үйл ажиллагаа 2: D5 нүдний томьёог
=IF(D4>=90; ”A”; IF(D4>=80; ”B”; ”C”)) болгож өөрчлөхдөө F2 товчлуурыг ашиглахыг зөвлөнө.

Үйл ажиллагаа 3: Томьёог гүйцээж оруулахыг зөвлөнө. Томьёог бусад нүднүүдэд хуулахыг зөвлөнө.




Үйл ажиллагаа 1:
Томьёог оруулж үр дүн үнэн гарч байгаа эсэхийг шалгана.
Үйл ажиллагаа 2:
Томьёог оруулж үр дүн үнэн гарч байгаа эсэхийг шалгана.
Үйл ажиллагаа 3:
Томьёог гүйцээж оруулна. Үр дүн нь үнэн гарч байгаа эсэхийг шалгана. Зөв үр дүн гарч байвал бусад нүдэнд хуулна.

Томьёо буруу гарах, алдааны дохио өгөхөд багшаасаа эсвэл нөхдөөсөө асууж залруулна.











Сурах бичиг
Проектор











20 мин






Төгсгөл хэсэг:


Бататгал

Үнэлгээ Гэрийн даалгавар


Хийсэн үйлдлээ багаараа ярилцаад, тайлбарлахыг хүснэ.


Багаараа зөвлөлдөөд, хийсэн үйлдлээ тайлбарлахдаа алгоритмыг баримтална.


Сурагчид үзүүлэн бэлдэнэ.



5 мин
Үйл ажиллагаа тус бүр дээр үнэлнэ.
Нийт багийн онооны нийлбэрийг гаргаж 1 онооны алтан смайл өгнө.
5 хурууны арга ашиглана. Сайн - 5, дунд - 4, муу ойлгосон - 3 хурууг өргүүлнэ.

Үйл ажиллагаа тус бүр дээр үнэлгээгээ авна.
Нийт багийн онооны нийлбэрээ гаргаж 1 онооны алтан смайлаа авна.
5 хурууны аргаар, сайн - 5, дунд
- 3, муу ойлгосон - 1 хуруугаа өргөнө.






3 мин
Нөхцөл шалгах
томьёог өргөтгөх бусад боломжийг судална.

Гэрийн даалгавраа тэмдэглэнэ.


1 мин

No comments:

Post a Comment