Сэдэв 4. Хэмжигдэхүүний
хамаарлыг цахим хүснэгтэд загварчлах
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь мэдээллийн
технологи
хичээлээр олж авсан мэдээллийн технологи ашиглах чадвараа бусад хичээлийн зорилтуудыг шийдвэрлэх,
өөрийн өдөр тутмын амьдралдаа үр дүнтэй ашиглах
чадвар олгоно.
Суралцахуйн зорилт:
• Хэмжигдэхүүний тухай ойлголтоо гүнзгийрүүлэх;
• Цахим хүснэгт ашиглан асуудлыг шийдвэрлэх
боломжуудыг
дадлага хийх явцдаа судлах;
• Хүснэгтэн
мэдээлэл
боловсруулах технологи эзэмших
ур чадвараа дээшлүүлэх.
Сургалтын
арга: Дэвшүүлсэн асуудлыг бие даан гүйцэтгэх явцдаа
суралцах, асуудлыг хамтран
шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх.
Багшийн
бэлтгэх зүйл:
1. Сурах бичгийн 59 дүгээр хуудасны дасгал ажлуудыг өөрөө
хийж, үр дүнг хадгалсан байх;
2. Энэ
дасгалын алхам бүрээр үзүүлэн бэлтгэх;
3. Тоон өгөгдлийг өөрчилөхөд үр дүн нь өөрчлөгдөж байгааг харуулахдаа авч болох боломжит
утгуудыг туршин үзсэн
байх;
4. Дасгал 2-ыг гүйцэтгэхдээ тухайн ангийн
урт, өргөний
хэмжээг гаргаж, бодит байдалд ойртуулан
тооцоолол хийх;
5. Ногоо
тарих талбайн план зургийг
сургуулийнхаа туршлагын талбайн зургаар сольж, харгалзах тоон
мэдээллийг цуглуулах.
Хичээлийн үйл ажиллагаа:
No
|
Хичээл зохион байгуулалт
(40 минут)
|
Үйл
ажиллагааны арга зүй
|
|
Багшийн
үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
||
1
|
Асуудал дэвшүүлэх (4 минут)
|
Асуудал 1 (2 минут):
1.
Физикийн хичээлээр
судалсан биеийн хөдөлгөөний тухай
ярилцлага өрнүүлнэ.
2. Жигд
хөдөлж буй биеийн хөдөлгөөний тэгшитгэл ямар хэлбэртэй бичигддэг вэ?
3. Тэгшитгэлд орж буй хэмжигдэхүүний хамаарлыг хэмжих нэгжээр яаж илэрхийлж байна
вэ?
4.
Дасгал 1. 8 см ба 18 см талууд бүхий тэгш
өнцөгтийн талбайтай
тэнцүү талбайтай
квадратын талын урт
хэд байх вэ?
|
Биеийн туулсан зам нь хөдөлгөөний хурд
ба туулсан хугацааны үржвэрээр тодорхойлогдоно.
Биеийн туулсан зам нь хурд ба хугацаанаас
шууд хамаарна.
|
2
|
Асуудлыг шийдвэрлэх (14 минут)
|
1. Сурагчдын
санаа, ойлголтыг нэгтгэн асуудлыг хэрхэн
шийдвэрлэж болох талаар
ярилцана (3 минут). Үүнд:
Талбайн тухай ойлголтыг
сурагчдаас асууж ярилцана.
Тэгш өнцөгтийн талбай хэдэн хэмжигдэхүүнээс
хамаарч байна вэ?
Квадратын талбай хэдэн хэмжигдэхүүнээс
хамаарч байна вэ?
2. Хичээлийн
сэдвийн
нэрийг самбарт бичнэ.
3. Хичээлийн
зорилго,
сэдвийг
судлахын
холбогдлыг товч тайлбарлана
(2 минут).
4. Бодлого бодох төлөвлөгөөгөө
зохиоцгооё. а. Тэгш
өнцөгтийн талбайг олно.
б. Олсон
тоо нь квадратын талбай учраас квадратын талыг олохын
тулд
уг тооноос квадрат язгуур гаргана.
5. Төлөвлөгөөгөө цахим хүснэгт ашиглан
хэрэгжүүлцгээе. Сурагчдыг бодлогын өгүүлбэрт өгөгдсөн өгөгдлийг агуулсан
хүснэгт үүсгэхийг санал болгоно.
Тэгш өнцөгтийн талбайн тоон
утгаас квадрат язгуур гаргах үйлдлийг гүйцэтгэх функцийг SQRT() гэж тэмдэглэдэг болохыг
сануулна. Аргумент нь язгуур гаргах тоог
агуулж буй нүдний хаяг, эсвэл
тоон утга байж болно. Ердийн
тоо оруулбал өгөгдөл
өөрчлөгдөхөд функцийн утга өөрчлөгдөхгүй, харин нүдний хаяг байвал
тухайн
нүдэнд байх тоон утга өөрчлөгдөх бүрд
функцийн утга өөрчлөгдөнө. Е4 нүдэнд функцийг оруулахыг
зөвлөнө.
|
1. Асуудлыг шийдвэрлэх
арга замыг ойлгох,
(сурах бичгийн Ойлгохуй
хэсгийг уншиж) ойлгоно.
2. Хичээлийн
сэдвийн нэрийг дэвтэр дээр бичнэ.
3. Тэгш
өнцөгтийн талбай урт ба өргөнөөс, квадратын талбай
талын уртаас хамаарна.
|
3
|
Асуудлыг шийдвэрлэх (12 минут)
|
1. Ангийнхаа
шалны уртыг хэмжицгээе.
Манай
ангийн шалыг бэлдцээр хучихад 19 см өргөнтэй 120 см урттай
хэдэн
ширхэг бэлдэц хэрэгтэй вэ? Тооцоолон
гаргацгаая.
Бэлдцээр
шалыг өрөхдөө хэрхэн гүйцэтгэсэн
байгааг сурагчдаар судлуулна.
Тооцоог цахим хүснэгтэд гүйцэтгэхийг зөвлөнө.
Шалны талбай = урт х өргөн
Нэг
бэлдцийн
талбай = урт х өргөн
Шалны тал метрээр, бэлдцийн тал
см-ээр илэрхийлэгдсэн
учраас ижил нэртэй болгохын тулд бэлдцийн талын
уртыг
м-ээр илэрхийлэх нь зохимжтой.
Шийдэл нь шалны талбайг нэг бэлдцийн
талбайд хувааж гаргаж
чадаж байгаа эсэхэд
хяналт тавьж, зарим сурагчдад тусална.
|
Ангийнхаа
шалны талбайг олно. Бэлдэц
өрдөг технологийг
судална.
Танай
анги бэлдцээр хийсэн шалтай бол тооцооллоо дараа нь шалгаж үзээрэй.
|
4
|
Явцын үнэлгээ
хийх
|
Сурагчийн
ажлын гүйцэтгэлд ажиглалт
хийж, явцын үнэлгээний хуудсыг бөглөнө.
Явцын үнэлгээний хуудас 1.
|
|
5
|
Шинэ мэдлэг олгох
(3 минут)
|
Цахим
хүснэгт ашиглан асуудлыг
шийдвэрлэх, бодлогыг загварчлах хоёр
тохиолдлыг авч үзлээ. Тоон
өгөгдлийг өөрчлөн өөр өөр үр дүнд хүрч
байгааг сурагчдаар гүйцэтгүүлнэ. Утгын
боломжит хувилбаруудыг
санал болгож болно (2 минут).
|
Шинэ хичээлийг сонсож ойлгоно.
|
6
|
Бататгал
(2 минут)
|
Хичээлээр судалж, мэдсэн зүйлээ цаашид ашиглах, хөгжүүлэх талаар багш нь сурагчдад асуулт тавьж, идэвх
оролцоогоор үнэлнэ.
Талбай олох бодлогыг өөр бодлогоор сольж
болох уу?
Математикийн
хичээлээс мэддэг болсон гурвалжны
талбай олох томьёонуудыг асууж ярилцана.
|
Сурах
бичгийн 2.3.7
сэдвийн
Дасгал 3-ыг гүйцэтгэнэ.
Тоон өгөгдлийг сольж
бүхэл утга гардаг гурвалуудыг
олж тогтооно.
|
7
|
Дүгнэлт
(3 минут)
|
Хичээлээр
ямар чадвар эзэмшсэнээ ярилцаж
дүгнэнэ. Цахим хүснэгтийг ашиглах өөр боломжуудыг
хаанаас эрж хайх вэ?
|
Сурагчид багшийн асуултад хариулна.
Багшаас ойлгоогүй
зүйлээ асууна.
|
8
|
Гэрийн даалгавар (2 минут)
|
Гэрийн даалгавар
өгнө
(сурах бичиг
дээрх
Хэрэглэхүй
хэсгийг загвар болгон
ашиглана).
|
Гэрийн даалгаврыг
тэмдэглэж
авна.
|
No comments:
Post a Comment