Ээлжит хичээлийн товьёог

MicroSoft Excel  програм бол хүснэгтэн мэдээлэл боловсруулах орчин үеийн хүчирхэг, боловсронгуй програм юм. Хүснэгтийн өгөгдлийг томъёо хэрэглэж тооцоог маш хялбар, хурдан гүйцэтгэж болно. Диограм байгуулах, зурган мэдээлэл боловсруулах, өгөгдлийн сантай холбох гэх мэт олон үүрэг гүйцэтгэж чадна. Бид Microsoft Office Excel 2003 хувилбарын хэрэглээг авч үзэхдээ  үндсэн ойлголтуудыг Microsoft Excel 97, Microsoft Excel 2000 хувилбарт тохирохоор энгийн түвшинд оруулсан нь суралцагчдын өөрсдийнх нь болон цааш сургалт хийх компьютерийн хүчин чадал ямарч байж болохыг харгалзсан хэрэг болно.
Эхлэн ажилд оруулах - (Starting):
1. Start  товч дээр хулганаар нэг дарна. Ингэхэд Windows-ын эхлэлийн (үндсэн) цэс нээгдэнэ.
2. Programs  үгэн дээр хулганаар нэг дарна. Ингэхэд програмын системийн нэр бүхий хоёр дахь самбар гарч ирнэ.
3. Хэрэв 2 дахь самбарын нэрэн дотор  Microsoft Excel гэдэг үг байвал түүнийг хулганаар нэг дарна. Байхгүй бол Microsoft Office үгэн дээр хулганаар дарж гурав дахь самбар гаргана.
4. Хэрэв Microsoft Office үгэн дээр дарсан бол гурав дахь самбараас  Microsoft  Excel гэдэг үгэн дээр хулганаар дарна. Ингэхэд  Microsoft  Excel програм дискнээс уншигдаж, санах ойд байрлаад ажиллаж эхлэхэд түүний цонх дэлгэцэн дээр гарна. Үүнийг  Excel програмыг эхлэн ажилд оруулах буюу ачаалах гэж нэрлэнэ. Дарж сонгосон үгээс арын самбарт шилжихдээ 4 чиглэлийн(мөрийн) дагуу хулганын заагчийг шилжүүлнэ.
*      Гарчгийн мөр - Title Bar:
*      Цэсний мөр - Menu Bar: 
*       Стандарт хэрэглүүрийн (командын) мөр - Standart Bar:
*       Хэв, хэмжээний хэрэглүүрийн/командын мөр - Format Bar:
*      Томъёоны мөр - Formula Bar:
*      Төлөвийн мөр - Status Bar.
Хамгийн дээд талын мөр бөгөөд энэ мөрөн дээр  Microsoft Excel програмын нэр байна. Энэ мөрний зүүн буланд   - товч байх ба үүнийг системийн цэс гэнэ. Гарчгийн мөрний баруун буланд  r-хаах,  2 -хэвийн хэмжээнд оруулах эсвэл 1- дэлгэц дүүртэл томруулах,  0-цонхыг хамгийн бага хэмжээтэй болтол жижигрүүлэх дөрвөн үүрэг гүйцэтгэх гурван  товч байна.
 Стандарт хэрэглүүрийн (командын) мөр - Standart Bar:
Энэ мөрөн дээр байнга хэрэглэгддэг, гол командууд товч хэлбэртэй байрлана. Уг мөрний аль ч хэрэглүүр (товч) дээр хулганы заагчийг байрлуулахад түүгээр биелэгдэх командын нэр доор нь гарна. Үүнд:
New (шинэ) - шинэ ажлын хүснэгтын баримт нээх,
Open (нээх) - диск дээр хадгалсан ажлын хүснэгт (файл)-ыг нээх,
Save (хадгалах) - ажлын хүснэгтыг диск дээр бичиж хадгалах,
 Print (хэвлэх) - идэвхитэй ажлын хүснэгтийг хэвлэх,
 Spelling and Grammer - алдааг шалгах,
 Cut (хайчлах, зөөх) - зөөх, шилжүүлэх,
 Copy - хуулах,
 Paste (наах, хүлээн авах) - хүлээж авах,
 Format  Painter - формат хуулах,
 Undo - буцаах (буруу үйлдлийг),
 Redo - давтах (буцаасан үйлдлийг давтах),
 Colums - багана болгох,
 Drawing - зургийн бүлэг хэрэглүүрийн мөрийг идэвхижүүлэх ба идэвхигүй болгох,
 Show/Hide - нуух ба ил гаргах,
 Chart Wizard - график  зэрэг хэрэглүүрүүд байна.
 Хэв, хэмжээний хэрэглүүрийн/командын мөр - Format Bar:
Энэ мөрөнд хэв, хэмжээг тогтоох буюу өөрчлөх (форматлах) чиглэлийн командын хэрэглүүр дэлгэгдэх талбар эсвэл товч хэлбэрээр  байна. Үүнд:
Style - хэв маяг,
Font - үсгийн фонд сонгох,
Font  Size - үсгийн хэмжээг сонгох,
Bold - тод  болгох,
Italic - ташуу болгох,
Underline - доогуур нь зурах,
Align  Left - зүүн тийш зэрэгцүүлэх,
Center - голлуулах,           Align  Rigtn - баруун тийш зэрэгцүүлэх,
Justity - хоёр тал руу зэрэгцүүлэх,
Numbering - дугаарлах,
Borders - хүрээ (зураас)   хийх  зэрэг  форматлах командууд байрлана.
Томъёоны мөр - Formula Bar:
Энэ мөр гурван хэсгээс бүрдэх ба зөвхөн  Excel програмын цонхонд байдаг мөр юм.  Үүнд:
I хэсэг: Name Box - идэвхитэй нүдний хаяг байрлах хэсэг.
II хэсэг: Edit Formula - Томъёог оруулах, засах үйлдэлд хэрэглэгдэх командын хэсэг.
III хэсэг: Formula Bar - Томъёоны хэсэг.  Энэ хэсэг дээр идэвхитэй нүдний өгөгдөл томъёогоор бодогдсон бол томъёо нь, компьютерийн гарнаас оруулсан бол өгөгдлийн утга нь байрлана.
6. Төлөвийн мөр: - Status Bar.
Цонхны доод талын мөрийг төлөвийн мөр гэнэ. Энэ мөрөн дээр Excel програмын  Ready - ажлын бэлэн байдал, Enter - оруулах, Edit - засварлах гэх мэт төлөв байдал,  хэрэглэгч тухайн команд биелүүлэхэд зааварласан болон анхааруулсан мэдээлэл, гарын горимын индикаторууд байрлана
Хүснэгтийн цонх
Хүснэгтийн цонх дотор  хүснэгтэн хэлбэрээр боловсруулах мэдээллийг оруулж боловсруулна.
Work Book - ажлын дэвтэр  гэж нэрлэгдэх  дөрвөлжин шугамтай дэвтэртэй төсөөтэй  хавтас хүснэгтийн цонх дотор байрлана.  Хүснэгтийн цонх дотор хэд хэдэн ажлын дэвтэр мэдээлэлтэй нэгэн зэрэг ажиллаж болно. Эдгээр ажлын дэвтрүүд нь Book 1,  Book 2  гэх мэт нэрүүдтэй байна. Нэг ажлын дэвтэр диск дээр нэг файл болон хадгалагдана.



No comments:

Post a Comment