Ээлжит хичээлийн хөтөлбөр 6

Сэдэв 6. Тоон өгөгдлөөр график, диаграмм байгуулах технологи

Хүрэх үр дүн:
•    Сонгож авсан тоон мэдээллийн багцыг зураг дүрсээр нийтэд ойлгомжтой илэрхийлэх чадвар эзэмшүүлэх;
•    График, диаграмм байгуулахдаа тоон мэдээллийн илэрхийлэх гэж буй утга санаанд нийцүүлэн график, диаграммын хэлбэр дизайныг сонгоход суралцах;
•    Байгуулсан график, диаграммыг хэлбэржүүлэхэд дадлагажих.
Суралцахуйн зорилт
•    График, диаграмм байгуулах үндсэн технологитой танилцаж, туршилтын явцад суралцах;
•    График ашиглан математикийн төрөл бүрийн бодлогуудыг бодох;
•    Бусад хичээлийн зарим даалгаврыг боловсруулахдаа график, диаграмм ашиглах;
•    Цахим хүснэгтээр загварчлах арга зүйг судлах.
Түлхүүр үг: Тоон өгөгдөл, тоон цуваа, график, диаграмм, цахим хүснэгт, загварчлал.
Судлах цаг: 2
Багшийн бэлтгэх зүйл:
•    Сурах бичигт байгаа болон нэмэлт даалгаварт өгөх тоон мэдээллийг урьдчилан цуглуулж, график диаграммыг байгуулж, өөрийн компьютерт хадгалсан байх;
•    График диаграммуудын бэлэн загвар, зэрэгцүүлэх эхийг хэвлэж бэлтгэх;
•    Ажлын хуудсыг компьютерийн тоогоор бэлтгэх.
Багшийн анхаарах зүйл:
•    Тухайн сэдвийг судлах явцад сурагчдын ойлголтыг бататгах, бүтээлч чадварыг нэмэгдүүлэх, технологи эзэмших чадвараар хүрэх үр дүнг томьёолно. Тиймээс сурагчдын өмнөх мэдлэг, чадвар, төсөөллийг нарийн тооцсон хэрэгтэй.
Компьютер  ашиглан  дагаж  гүйцэтгэх,  хосоор  ажиллах,  хийсэн  үйлдлийнхээ  үр  дүнг тайлбарлахад анхаарна.
Хичээлийн үйл ажиллагаа:


Үйл ажиллагаа
Хугацаа
(40 минут)

Хүрэх үр дүн

1
Цаг агаарын хоногийн хоёр цаг тутамд авсан тоон цувааг цахим хүснэгтэд оруулахдаа технологийн хуудсыг ашиглана.

2 мин

Цахим  хүснэгтэд  өгөгдөл  оруулах, хэлбэржүүлнэ.







2


Тоон өгөгдөл боловсруулах технологийн нэршил, хэрэгслүүдийн дүрст тэмдэглэл, команд шинээр нээхэд гарч ирэх ажлын талбар нь өмнө судалсан хэрэглээний программуудаас ямар ялгаатай байгааг сурагчдаар тайлбарлуулна.
Агаарын   хэмийн   өөрчлөлтийг   харуулсан   график байгуулцгаая. График байгуулах өгөгдөл бүхий мужийг идэвхжүүлнэ. Insert   цэсний   Chart    бүлгээс    Scatter   сонголтыг хийж,  үргэлжилсэн  шугамаар  зурагдах  графикийн хэлбэрийг сонгоно.







20 мин
Графикийн      анхны      хувилбарыг үүсгэнэ.









3
Графикаа хэлбэржүүлцгээе.
Графикийн шугамын тайлбар хэсгийг идэвжүүлж хулганын баруун товчлуураар нээгдэх сонголтоос Format Legend сонголт хийж тайлбарыг графикийн доод хэсэгт (Botton) байршуулна.                                            
Цагийн  өгөгдөл  5  нэгжийн  нарийвчлалтай  байгааг хоёр    нэгжийн    нарийвчлалтай    болгохын    тулд графикийн хүрээ шугамыг хэвтээ чигт сунгана. Цагийн хуваарилалт тэмдэглэсэн хэвтээ чиглэлийн тоон утгыг идэвхжүүлэн хулганын баруун товчлуурыг товшиход  гарах  сонголтоос  Format  Axis  сонголт хийхэд Axis Options цонх үүснэ. Баруун гар талд байх Major unit хэсгийн Auto сонголтыг Fixed сонголтоор сольж талбарын утгыг 2.0 болгоно.
Босоо тэнхлэгийн нэгжийн нарийвчлалыг 1.0 болгоно.








8 мин

Хүснэгтээс муж идэвхжүүлэхдээ нэрийн хэсгийг хамт идэвхжүүлсэн бол графикт гарчгийн хэсэг автоматаар үүснэ.














4



Цахим хүснэгтэд өөрсдийн бүтээсэн график зурахдаа гүйцэтгэсэн үйлдлээ дарааллаар нь шинэ нэр томьёогоор ярилцана. Сурагчдын анхаарах зүйлсийг хэлж өгнө.
График байгуулах харилцах цонхонд гарах нэр томьёонууд нь 9-р ангийн сурагчдын хувьд танил бус учраас сурах бичигт байгаа тайлбарыг нүдлүүлэх, хэрэглээг  ойлгох дадлага хийлгэнэ. Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл зөвлөгөөг өгнө.












4 мин


Багш хичээлээ дүгнэж, цаашид анхаарах, сайжруулах зүйлээ дүгнэж, дараа дараагийн хичээлд анхаарна.


5

График    байгуулахдаа    хийсэн    үйлдлүүдээ    дэс дарааллаар нь дэвтэрт тэмдэглүүлнэ.

6 мин
Хичээлээр олж авсан мэдлэгээ системчлэх, харьцуулах замаар ижилсэл ба ялгааг тодорхойлно.

No comments:

Post a Comment