Ээлжит хичээлийн хөтөлбөр 5

Ээлжит хичээлийн хөтөлбөр №5
Хичээлийн сэдэв: “ Цахим хүснэгт ашиглан шугаман тэгшитгэл бодох “
Хичээлийн хамрах хүрээ: ЕБС-ийн 9-р анги
Хичээлийн хугацаа: 40мин
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох
Хичээлийн зорилго: Цахим хүснэгт ашиглан шугаман тэгшитгэл бодож сурах
Агуулга:
Судлагдахуун
Ур ухаан
Цогц чадамж
Шугаман тэгшитгэл бодох
Аливаа үл мэдэгдэх агуулсан бодлогыг бодох
К1: Мэдэхүйн
К2: Хийж бүтээхүйн
К3: Оршихуйн
К4: Нийгэмшихүйн
К1: Шугаман тэгшитгэл бодох
К2:Тэгшитгэлийг бодон үл мэдэгдэхийг олох
К3: Өөрийн хүссэн үл мэдэгдэх агуулсан тэгшитгэлээ бодож сурах
К4: Сурч мэдэх
Сургалтын орчин:
Материаллаг
Сэтгэл зүйн
Үйлийн
Чөлөөтэй бодож сэтгэх, өөрийгөө  илэрхийлэх суралцахад саад болохгүй анги танхимтай байх. Хичээлд:  Ээлжит хичээлийн төлөвлөгөө,  сурах бичиг, самбар шохой, үзүүлэн тараах материал,проектор ашиглана.
Багш сурагчид  өөрсдийн үүргээ ухамсарласан,чөлөөтэй санаа бодлоо илэрхийлэх боломж нөхцөл бүдсэн байна.
Сурагч бүр бие даан ажиллах боломжтой байна.Бодлого бодох нөхцөл бүрдүүлнэ.
Хичээлийн явц: 

Үе шат
Хугацаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Сэргээн санах, сэдэл
төрүүлэх үе шат
3
Мэндэлж сурагчдын анхаарлыг хичээл рүү татан, хичээлийн бэлтгэлийг хийлгэнэ. Өмнөх хичээлээр бид ямар хичээл үзсэнийг асуун ярилцаж, жишээ бодлого бодуулан, өнөөдрийн үзэх шинэ хичээлийнхээ уялдаа холбоог гарган ирж хичээлийг үргэлжлүүлнэ.
Байр байрандаа суун багштай мэндлээд  хичээлийн бэлтгэл үзэг , ном зэргээ бэлдэж хичээл хийхэд бэлэн болно.Багшийн асуусан асуултанд хариулан хамтран ярилцаж, хичээл рүү анхаарлаа сайтар хандуулна. 
Утга санааг ойлгож бататгах
 үе шат
20
3+11y = 203+y тэгшитгэлийг бодохын тулд A3нүдэнд “х”-ийн утга, B3 нүдэнд “3+11y”-ийн утга,C3 нүдэнд “203+y”-ийн утга гэсэн толгойн хэсэг үүсгэе. 
A4 нүднээс эхлэн A27 нүд хүртэл эхний 24натурал тоон утга, B4 нүдэнд =3+11*A4, C4нүдэнд=203+A4 томъёонуудыг оруулж оруулсан томъёогоо 5-27—р мөрний харгалзах баганад хуулъя. Хоёр илэрхийллийн утга тэнцүү үед бидний бодож буй тэгшитгэлийн шийд гарна. Хүснэгтээс харвал 22т мөр буюу х-ийн 20 гэсэн утгад 223=223утга гарчээ.
Энэ нь тэгшитгэлийн шийд x=20 болохыг илтгэнэ.
Бодоход цаг хугацаа шаарддаг бүхэл ба бутархай тоон утгатай тэгшитгэлийг цахим хүснэгт хоромхон тооцоолох чадвартай.
Багшийн ярьж байгаа зүйлсийг анхааралтай сонсож , бичиж тэмдэглэн  багшаас ойлгохгүй зүйл байвал асууж лавлан шинээр мэдэж авсан буюу шинэ бодлогыг бодох аргыг ойлгон мэдлэгээ бататган багшийн өгсөн жишээ бодлогыг сурагч бүр бие даан бодож багшид үзүүлэн алдсан зүйл байвал багшаас асууж тайлбарлуулан алдаагаа засан сайжруулна.
Батат -гал 
15
 -  тэгшитгэлийн бүхэл тоон шийдийг ол.
Өгөгдсөн бодлогын бодох
Үнэлгээ
1
Дасгал даалгаврыг бодож үзүүлэн зөв бодсон сурагч бүрт хийсэн бодолтонд тохирох үнэлгээг тавина. Мөн хичээлд идэвхитэй сайн оролцсон сурагчдыг магтан сайшааж урамшуулна. 
Өөрсдийн бодсон бодлогын бодолтондоо багшаас үнэлгээгээ авна.
Дүгнэлт
1
Өнөөдрийн хичээлийн төлөвлөгөөн дээр хэрхэн биелсэн байдал болон сурагчдын хичээлд оролцох идэвхи оролцоо тэдний хэрэгцээ сонирхолд хэрхэн биелсэн байдлаар хичээлээ дүгнэнэ. Мөн хичээлийн төгсгөлд сурагчдаас сэтгэл ханамжийн судалгааг авч бөглүүлэн судалгааны үр дүнгээс хичээлээ сурагчдаар дүгнүүлнэ. Мөн өнөөдрийн хичээлээр юу юуг мэдэж авсан болоод хэрхэн бодох аргуудыг нь сурагчдаас асууж хичээлийг бататган сурагчдаар дүгнүүлнэ.
 Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас-53 бататгал хэсгийн бодлогыг гүйцээж энэ хичээл дээр үзсэн зүйлээ давтах
Багшийн тараан өгсөн  материал дээр судалгааг  үнэн зөв бөглөн багшид хураалгана. Мөн өнөөдрийн хичээлээр юу ойлгож авсан болоод шинээр мэдэж авсан зүйлсийнхээ талаар ярицана. Гэрийн даалгавраа бичиж тэмдэглэнэ.

No comments:

Post a Comment